ҮЙЛЧИЛГЭЭ

Эмэгтэйчүүд

Эмэгтэйчүүд

Мэргэшсэн эмч, сувилагч нар стандартад нийцсэн тусламж үйлчилгээг нотолгоонд суурилсан оношилгоо ашиглан үзүүлж байна. 

Жирэмсэн үеийн оношилгоо, шинжилгээ, жирэмсний хяналтад хамрагдахад мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө болон  тав тухтай орчин хүлээж байна. 

Охид, эмэгтэйчүүдэд гэр бүл төлөвлөлт болон жирэмслэлтээс хамгаалах эрүүл, аюулгүй аргуудын зөвлөхөөс гадна сарын тэмдэг алдагдах, хямрах, үтрээнээс хэвийн бус ялгадас гарах хэвлийгээр өвдөх зэрэг бусад шинж тэмдэг илэрвэл манай эмнэлэгт хандах бүрэн боломжтой. 

Тусламж үйлчилгээ: 

  • Эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо 
  • Үтрээний үрэвслийн оношилгоо, эмчилгээ 
  • Үтрээний ЭХО
  • Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ 
  • Сарын тэмдэг алдагдах эмгэгийн оношилгоо, эмчилгээ 
  • Умайн хүзүүний хавдрын урьдал, хавдрын илрүүлэг 
  • Жирэмсэн үеийн үзлэг, шинжилгээ, оношилгоо 
  • Жирэмсний хяналт зөвлөгөө 
  • Бэлгийн замаар дамжих халдварын оношилгоо, эмчилгээ 
  • Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ
ҮНЭ ТАРИФ