Мэдрэл судлал
Толгой өвдөх, толгой эргэх, нойр хямрах, нүүр муруйх, ухаан алдах, таталт өгөх, бүсэлхий нуруу өвдөх, мөчдийн булчин сулрах, мэдрэхүй алдагдах, гар хөл ирвэгнэх бадайрах зэрэг шинж илэрвэл мэдрэлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Тусламж, үйлчилгээ:
- Мэдрэлийн өвчний үеийн үзлэг, зөвлөгөө
- Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
- Өдрийн эмчилгээ
- Тархины судасны өнгөт хэт авиан оношилгоо
Дараах эмгэгүүдийн үед үзлэг, зөвлөгөөг эмчилгээ оношилгооны стандартын дагуу тусламж үйлчилгээ үзүүлж байна:
- Толгой өвдөх, толгой эргэх
- Эпилепси ( унах, татах )
- Тархины судасны өвчин
- Захын мэдрэлийн системийн эмгэг
- Мэдрэлийн тогтолцооны халдварын шалтгаант эмгэг
- Мэдрэлийн тогтолцооны миелингүйдлийн эмгэг
- Мэдрэл-булчингийн эмгэг
- Хөдөлгөөний тогтолцооны эмгэг ( Паркинсоны өвчин, удамшлын шалтгаант эмгэг, г.м )
- Бүсэлхий нурууны эмгэг
ҮНЭ ТАРИФ
Эмчийн үзлэг, зөвлөгөө - 30,000 төг
МЭДРЭЛИЙН ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА:
- Цахим бүртгэлээс үзлэгийн цаг авах
- Та өмнө нь хийлгэсэн рентген, компьютер томографи, соронзон резонанст томографи болон лабораторийн шинжилгээний хариу, дүгнэлт, зургийг эх хувиар нь авчрах
- Тогтмол уудаг эмийн мэдээлэл
- Үйлчлүүлэгчийн зовуур болон биеийн байдлаас хамааран үзлэгт зарцуулах хугацаа янз бүр байх тул цаг зөв товлох