ҮЙЛЧИЛГЭЭ

Лабораторийн тасаг

Лабораторийн тасаг

"Цээнэ эмнэлэг"-ийн лабораторийн тасаг нь 1998 онд байгуулагдсан бөгөөд одоо Эмнэл зүйн эмгэг судлаач 1 эмч, микробиологич 1 эмч, нян судлалын 1 лаборант, эс судлалын 1 лаборант мөн 2 лаборант, лабораторийн нийт 7 мэргэжилтэнтэйгээр ажиллаж байна.

Гематологи, шээсний, биохимийн 90 гаруй, иммунологийн 20 гаруй, Нян судлалын 10 гаруй төрлийн шинжилгээг БНСУ, ХБНГУ, Япон улсын сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмжөөр хийж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг ханган үйлчилдэг.

Монгол Улсын лавлагаа лабораторийн чанарын гадаад үнэлгээнд тогтмол хамрагдаж, лабораторийн шинжилгээний чанарыг тасралтгүй сайжруулсаар байна.

ҮНЭ ТАРИФ

ЛАБОРАТОРИЙН ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА:

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ өгөх үед:

  • Шээсний шинжилгээг авахын өмнө үйлчлүүлэгч гараа угааж, гадна бэлэг эрхтнийг угааж, цэвэр алчуураар арчсан байна. Шээсийг буруу авбал гадна бэлэг эрхтний ялгарлаар шээс бохирдоно.
  • Шээсийг тагтай, том амсартай, цэвэр тунгалаг нэг удаагийн ариун саванд авна.

Шээсэнд нян судлах шинжилгээ өгөх үед:

  • Шээсний шинжилгээ авахдаа гараа угаана.
  • Бэлэг эрхтнийг угааж тухайн хэсгийн арьс салстын хэвийн бичил биетнээр бохирдохоос сэргийлнэ.
  • Шээсний сав нь эргэдэг таглаатай, өргөн амсартай нэг удаагийн ариун байна.
  • Давсагт хуримтлуулсан өглөөний шээсний дунд хэсгээс ариун саванд тосож шинжилгээнд авна.
  • Шээсийг шилнээс шил рүү юүлж авч болохгүй.
  • Сорьц авснаас хойш 2 цагийн дотор лабораторид хүргэнэ.
  • Сүүлийн 7 хоног антибиотик хэрэглээгүй байх

Цусны дэлгэрэнгүй болон биохимийн шинжилгээ өгөх үед:

  • Шинжилгээ өгөхөөс өмнө үйлчлүүлэгч 15 минут орчим тайван байх хэрэгтэй, стрессийн үед үрэвслийн үзүүлэлт хуурамчаар өндөр гардаг
  • Аливаа шинжилгээ өгөхийн өмнө ердийн хоолны дэглэмтэй байх ба хэт их өөх тостой, шарсан хуурсан хоол унд хэрэглэх, эсвэл хоол сойх зэрэг нь шинжилгээний хариунд сөргөөр нөлөөлнө.
  • Шинжилгээ өгөхийн өмнө архи, тамхи хэрэглэж болохгүй

Залгиурын арчдасын шинжилгээ өгөх үед:

  • Шинжилгээ өгөхийн тулд үйлчлүүлэгч амаа угаалгүй, буцалсан усаар зайлна.
  • Хоол унд идэлгүй ирж шинжилгээ өгнө.
  • Сүүлийн 7 хоног антибиотик хэрэглээгүй байх