ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ

НҮҮР/МЭДЭЭЛЭЛ

Эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцлоо

2024-04-24

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан Эрүүл мэндийн салбарын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд мэдлэг, чадварын, онолын эрдэм шинжилгээний бага 2024 оны 04 сарын 24 нд АШУҮИС-ийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

3 минут

Уг онол практикийн хуралд Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрх, сумын эрүүл мэндийн төв, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 10 илтгэл хэлэлцүүлэгдсэн.  Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, өвчлөл эндэгдлийн шалтгаан, шинэ технологи нэвтрүүлж, нутагшуулах судалгаа шинжилгээ хийж, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ үзүүлэх, эрдэм, шинжилгээ судалгааны ажлыг дэмжин хөгжүүлж буйгаараа онцлог боллоо.

Эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Эм зүй, био анагаахын тэнхимийн ахлах багш, Боловсрол судлалын ухааны доктор, дэд профессор Б.Мэндхүү, АУС-ын Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор С.Одончимэг, АУС-ын Сувилахуйн тэнхимийн ахлах багш, Анагаах ухааны магистр Г.Намжилмаа нар ажиллалаа.

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаа төлөөлөн Цээнэ эмнэлгийн Лабораторийн нэгдсэн тасгаас "Цээнэ эмнэлгийн Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын гар утасны гадаргуугаас авсан нян судлалын шинжилгээний дүн" сэдвээр хийсэн судалгааны ажлаараа оролцож, 3 дугаар байр эзэллээ. Удирдан ажилласан Цээнэ клиникийн эрхлэгч, эмнэл зүйн эмгэгч судлаач эмч Б.Нарантуяа, Лабораторийн тасгийн хамт олон, Илтгэгч лаборант Э.Номин болон судалгааны ажилд хамтран ажилласан Цээнэ эмнэлгийн нийт эмч, сувилагч нартаа баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсэн ерөөе.