ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ

НҮҮР/МЭДЭЭЛЭЛ

"Эмнэлгийн ажилтны баяр"-ын мэндчилгээ

2024-08-20

2

Цээнэ эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнууддаа “Эмнэлгийн ажилтны баяр”-ын мэнд дэвшүүлье!

1997 оны 6-р сарын 20-нд анх байгуулагдаж байсан эмнэлэг маань 27 жилийн хугацаанд өнөр олуулаа болсон байна.

Цээнэ эмнэлгийн алсын хараа бол:

Эрүүл мэндийн цогц үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй үзүүл, төвийн бүсийн орон нутагтаа оношилгоо үйлчилгээний төв болох.

Бидэнд энэ нөөц бололцоо бүрэн бий.

Эерэг хандлагатай, бүтээлч, эмх цэгцтэй, зорилго тэмүүлэлтэй, хамгийн гол нь хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй хамт олон байхад зорилгодоо хүрч чадна.

Хамт олны эерэг хандлага бидний амжилт, цаашлаад гэр бүлийн аз жаргалтай амьдралын үндэс суурь.

"Цээнэ" эмнэлэгт ажилладгаараа бахархдаг, хэний ч өмнө нүүр бардам байх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд удирдлагынзүгээс анхаарч ажиллана.

Ажилтнуудын үүрэг оролцоо энд бас хамаатай.

Урт хугацаанд тогтвортой, үр бүтээлтэй, өөрийгөө байнга сорьж, шинийг эрэлхийлж ажилладаг ажилтнуудаа урамшуулдаг, дэмждэг эмнэлэг байх болно.

Өдөр цагаар хувьсан өөрчлөгдөж буй технологийн дэвшлээс "Цээнэ" эмнэлэг ч тэр, ажилтан ч тэр хоцрох ёсгүй.

Тиймээс салбарын дэвшилтэт технологийг эмнэлэгтээ нэвтрүүлэх, эмч сувилагч ажилтнуудаа хөгжилтэй улс орны түнш эмнэлэгт сургах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлнэ.

30 жилийн ойгоороо энэ зорилгодоо хүрэхийн төлөө бид шаргуу ажиллах болно.

Баяраа сайхан тэмдэглэцгээе!
Амьдралд аз жаргал бэлэглэе!

Цээнэ эмнэлгийн Ерөнхий эмч Г.Оюун